Монгол Улсын төр, засгийн зүгээс эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх талаар хөхүүлэн дэмжиж тодорхой бодлого, хөтөлбөрүүд боловсруулан хэрэгжүүлж байгаа. Өсөн нэмэгдэж буй мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээг уламжлалт нүүдлийн мал аж ахуйн хэвшил хангаж чадахгүй байгаа зэрэг үндэслэлээр бид Агробүүст туршилт судалгааны төслөө 2014 оноос Монголын цаг агаарын нөхцөлд тохирсон тэжээлийн ургамлын тариалалтыг эрчимжсэн мал аж ахуйтай хослуулсан бизнесийг бүрдүүлэх зорилгоор хэрэгжүүлж эхэлсэн. Төслийн хүрээнд малын мах, сүүний гарц нэмэгдүүлэх шинэ төрлийн тэжээлийг Монгол орны өөр хоорондоо ялгаатай газар зүйн бүсүүдэд тариалж турших, мал аж ахуй, ялангуяа эрчимжсэн чиглэлийн фермерүүдийн эрэлт хэрэгцээ, өнөөгийн тулгамдсан асуудлуудыг судлах, шийдэл, туршилтын загвар боловсруулах, тариалсан тэжээлийн нөлөөллийг мах болон сүүний зориулалттай малд турших зэрэг шаталсан ажлууд хийгдэнэ.

«Буцах