“Эм Ай Эйч” групп компанийн хамт олны нэрийн өмнөөс, мөн өөрийн зүгээс хамтран ажилладаг төрийн, төрийн бус, гадаад, дотоодын түнш байгууллагууд, харилцагч, үйлчлүүлэгч, хэрэглэгчид болон танд чин сэтгэлийн халуун мэндчилгээг дэвшүүлье.

 Бид анх 1997 онд “Мine Info” ХХК нэртэйгээр байгуулагдан геологи, уул уурхайн чиглэлээр гадаад, дотоодын компаниудад мэргэжлийн болон хууль, эрх зүйн зөвлөгөө өгөх, бизнесийн мэдээллээр хангах ажлыг зохион байгуулж эхэлсэн билээ.

Бидний үйл ажиллагаа жилээс жилд өргөжин тэлж, улмаар 2007 онд групп компанийн зохион байгуулалтад орж, барилга угсралтын, барилгын материал үйлдвэрлэлийн болон санхүүгийн цогц, шинэлэг үйлчилгээ үзүүлэх амьдралын даатгалын, венчур хөрөнгө оруулалтын, брокер, дилер, андеррайтерын, хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээний компаниудыг бие даасан бүтэцтэйгээр байгуулан, одоогоор охин болон хараат компаниас бүрдсэн 200 гаруй ажилтантай, улсын төсвийн багагүй хэсгийг бүрдүүлж буй үндэсний групп компани болон өргөжсөн нь та бидний хамтын ажиллагааны үр дүн билээ.

Бид үйл ажиллагааныхаа эрч, далайцыг улам нэмэгдүүлж, цаашид олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг салбар бүртээ хөгжүүлэх итгэл дүүрэн ажиллаж байгаагаа уламжлахад таатай байна.

Бидэнтэй хамтран ажиллахыг хүссэн хэн бүхэнд манай хаалга үргэлж нээлттэй байх болно. Танд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

Д.ЖАРГАЛСАЙХАН

“Эм Ай Эйч” группын Ерөнхийлөгч

«Буцах