MIH нь хөрөнгө оруулалт хийхдээ сайн бизнес /төсөл/, хүчирхэг менежмент, үндэслэлтэй үнэлгээ гэсэн суурь зарчмуудыг үндэс болгон авч үздэг ба шинэ, дэвшилтэт технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээ бүхий бизнесийг онцлон анхаардаг.

  • Сайн бизнес /төсөл/

MIH нь эрсдлээ тооцоолж бууруулсан, үр ашгаа нэмэгдүүлэхэд чиглэсэн, капиталд суурилсан, урт хугацаанд оршин тогтнох чадвартай бизнесийг эрэлхийлдэг.

  • Хүчирхэг менежмент

MIH зөв арга барилтай, чадварлаг менежментийн баг нь компанийн үйл ажиллагааг цаг алдалгүй сайжруулан  шинэчилж, бизнесээ амжилттай хөгжүүлэх хамгийн чухал тодорхойлогч хүчин зүйл гэж үздэг.

  • Үндэслэлтэй үнэлгээ

MIH нь хөрөнгө оруулалтын шийдвэрт нөлөөлөх гол хүчин зүйл болох санхүүгийн нөхцөл байдал, зах зээлийн судалгаа, бизнесийн өсөх боломж зэргийг нарийн судлан үнэлж, дүгнэсний үндсэн дээр шийдвэр гаргахыг зорьдог.

  • Шинэ дэвшилтэт бүтээгдэхүүн, үйлчилгээ

MIH нь өсөх ирээдүйтэй, шинэ технологи, “ноу хау”-г ашиглан боловсруулсан, Монгол улсын хөгжилд хувь нэмэр болохуйц чанартай бүтээгдэхүүн, цогц үйлчилгээг нэвтрүүлэхийг зорьдог.

«Буцах