Моторын хэрэглэсэн тос цэвэршүүлэх

Дэлгэрэнгүй

Эрчим хүчний хэмнэлттэй орон сууц

Төслийг дэмжигч байгууллагууд:  Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Улаанбаатар хотын захирагчийн алба, Барилга, хот байгуулалтын яам

Төслийн гүйцэтгэгч:  “Эм Ай Эч” ХХК

Төслийн зөвлөх:  ARUP International Ltd.

Амины сууцны дулаан алдагдал буурсанаар түлэх түлшний хэмжээ, улмаар ялгаруулах утаа, хорт бодисын хэмжээ буурч, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, өрхийг төсвийг хэмнэхэд дэмжлэг үзүүлнэ.Төслийн зорилго нь Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, тогтвортой барилгын хөгжлийг дэмжих бодлогын хүрээнд хотын захын гэр хороололын амины сууцны дулаан алдагдлыг бууруулахад мэргэжлийн болон санхүүгийн дэмжлэг үзүүлж, байгаль орчинд ээлтэй, өрхийн төсөвт хэмнэлттэй амины сууцны хороололыг хөгжүүлэхэд оршино. Төслийг хэрэгжүүлэхдээ туршилтын төсөл, урт хугацаанд хэрэгжүүлэх төсөл гэсэн үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

Дахин төлөвлөлтийн төслүүдэд хамрагдаагүй, одоо амьдарч байгаа хувийн хашаа, байшиндаа тогтвор суурьшилтай, тав тухтай амьдрах хүсэлтэй, дундаж болон дунджаас доогуур орлоготой өрхүүдийг тэдний өөрсдийн санал хүсэлтэд нь үндэслэн энэхүү төсөлд хамруулахаар төлөвлөж байна. Дулаан алдагдлыг бууруулах арга хэмжээний хэрэгжүүлэлт нь санхүүгийн дэмжлэг ба эргэн төлөгдөх хөнгөлөлттэй зээл гэсэн санхүүжилтийн горимоор санхүүжих бөгөөд энэ үндсэн дээр дундаж болон бага орлоготой өрхийн амьжиргаанд хүндрэл учруулахааргүй, цаашид өрхийн төсвийг хэмнэхэд чиглэгдэнэ.

Дэлгэрэнгүй
«Буцах