Монголын уламжлалт мал аж ахуйн соёлыг дэлхийн дэвшилтэт техник, технологитой хослуулан хөгжүүлэх замаар байгалийн цэвэр, чанартай бүтээгдэхүүнээр нийслэлийн хэрэглэгчдийн хэрэгцээг хангах зорилгоор Хаан Ембүү ХХК-тай хамтран “Жаргалан” сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрийн төслийг 2008 онд хэрэгжүүлж эхэлсэн.

Түүхий эдийн нөөцтэй ойр, сүүний үйлдвэр ажиллуулахад маш тохиромжтой байршил буюу Төв аймгийн Жаргалант суманд байрлах тус үйлдвэр нь 2009 оны 06-р сарын 01-нд бүрэн ашиглалтанд орсон бөгөөд Чех улсын “TENEZ” фирмийн өдөрт 5-10 тонн сүү боловсруулах хүчин чадалтай, хагас автомат үйлдвэрийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон ба эхний ээлжинд 3,2-3,5 хувийн тослогтой ариутган савласан сүүнүүд, Тараг, Йогурт, Масло, Сметана, Аарц зэрэг бүтээгдэхүүнээр үйлдвэрлэлээ эхэлсэн юм.

«Буцах