“Баркад монголиа”ХХК-ийг 2011 онд “Эм Ай Эйч” групп Киргиз улсын “Грильная” компанитай хамтран байгуулсан. Монгол улсад гриллдэж шарсан тахианы сүлжээ бизнесийг нэвтрүүлж энэ төрлийн бизнесийн зах зээлд анхдагч болж чадсан компани юм.

Улаанбаатар хотын томоохон супермаркетуудын ойролцоо гриллдэж шарсан тахиа борлуулах цэгүүд  нээн үйл ажиллагаа явуулж байна. Бид тахианы мах ханган нийлүүлэгчээр ОХУ-ын Эрхүү мужийн  тахианы мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Саянский Бройлер” ХХК-ы тахианы мах импортлогч “Asia Links” ХХК хамтран ажиллаж байна.

    Бүтэн тахиаг Киргизийнн уламжлалт технологиор амталж ил гал дээр гриллдэн шарж  Монголын шарсан тахианы зах зээлд цоо шинэ амт чанарыг хэрэглэгчдэдээ хүргэсээр байна. Одоогоор Улаанбаатар хотод ГоГо гриллдэж шарсан тахианы 13 борлуулалтын цэг ажиллаж байгаа ба цаашид хэрэглэгч та бүхэндээ илүү ойр байрлах үүднээс цэгийн тоогоо нэмэгдүүлэхээр төлөвлөөд байна.

  Холбоо барих

Утас: 70003399, 91999601

«Буцах