“Нэйшнл Лайф Даатгал” ХХК нь 2007 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн СЗХорооны урт хугацааны даатгалын үйлчилгээг эрхлэн явуулах зөвшөөрөл бүхий амьдралын даатгалын анхдагч компани юм. Даатгуулагчдынхаа ажлын амжилт, гэр бүлийн аз жаргалд учирч болох аливаа эрсдэлийг санхүүгийн хүндрэлгүйгээр даван туулахад нь дэмжлэг үзүүлэх зорилготой мэргэшсэн баг шуурхай, соёлтой үйлчилгээг хүргэхийг эрхэм болгож ажилладаг.

Амьдралын даатгал нь удаан хугацааны турш таныг болон танай гэр бүлийг өвчин, гэнэтийн ослоос хамгаалах, мөнгөн хуримтлал бий болгох санхүүгийн арга хэрэгсэл юм. Хүний амьдралд урьдчилан тооцоолох боломжгүй элдэв эрсдэл байнга тохиолдож байдгаас амь нас, эрүүл мэндээрээ хохирох цаашлаад санхүүгийн хувьд хүндрэлтэй байдалд орох нь бий. Тэгвэл Амьдралын даатгал эдгээр асуудлыг цогцоор нь шийдвэрлэж өгдгөөрөө онцлог юм. Амьдралын даатгалд хамрагдснаар

- Өөрийгөө болон гэр бүлийнхээ өнөөдрийг төдийгүй ирээдүйг хамгаалах;

- Өөртөө болон гэр бүлдээ санхүүгийн хөрөнгө оруулалт хийх;

- Хөрөнгө оруулалтын эрсдлийг бууруулан өндөр өгөөж хүртэх;

- Ирээдүйн эрсдэлд хамгаалалттай, санхүүгийн хувьд бэлтгэлтэй байх;

- Ирээдүйдээ итгэлтэй, сэтгэл хангалуун амьдрах суурийг тавих;

- Эрүүл мэнддээ шаардагдах хөрөнгийн баталгааг бий болгох;

   Холбоо барих

Утас: 70110784, 70113366

Факс: 70110745

Вебсайт: www.nlic.mn

«Буцах