“Пенохийц”ХХК нь орчин үеийн, дэвшилтэт барилгын материалын үйлдвэрлэл эрхлэн явуулдаг үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгж юм. 2008 онд хөнгөн бетоны нэг төрөл болох пено /хөөсжүүлсэн/ бетоны үйлдвэрлэл эрхлэн явуулах зорилгоор группын охин болох “Эн Ви Си”ХХК-ийн оролцоо, дэмжлэгтэйгээр байгуулагдсан.

Орчин үеийн технологийн дэвшилд тулгуурлан Скандинавын орнуудын барилгын материалын мэргэжилтнүүдийн судалгаа, туршилтаар гаргаж ирсэн хөөсжүүлсэн бетон /Foamed concfrete/ буюу ПЕНОБЕТОН-ы гол зориулалт нь барилга, байгууламжийн хувийн жинг багасгаж өөрийн өртгийг нь бууруулах, үүний зэрэгцээ ханын гадна ба дотор тусгаарлах үзүүлэлтийг нэмэгдүүлэхэд оршино.

Хөөсжүүлсэн бетон гэдэг нь элс цементийн зуурмагт хөөс хольж, бетоны бүтцийг хөнгөн, тусгаарлах ваакум чанартай болгосон бүтээгдэхүүн юм. Зуурмагийн хөөс нь ахуйн хэрэглээний хөөсрөгч бодисууд /өнгө, үнэр оруулаагүй шампунь, шингэн саван, аяга сав угаагч г.м./-тай адил органик гаралтай тул хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөгүй юм.

Пенобетоныг өрлөгийн гулдмай /блок/ байдлаар хийхээс гадна хана, дээвэр, замын суурь, шугам хоолойн дулаалгын зориулалтаар цутгаж болдог олон талын ашигтай бөгөөд дуу, дулаан тусгаарлах өндөр чадвартай, галд тэсвэртэй барилгын материал юм.

   Холбоо барих:

Утас: 70100048, 99084757

«Буцах