“Эн Ви Си” ХХК 2007 онд Санхүүгийн үйлчилгээний корпораци буюу “Эф Эс Си Өү”ХХК-ийн санаачлагаар үүсгэн байгуулагдаж, үндэсний хэмжээний тэргүүлэх болон дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, төсөл хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалт хийхэд зөвлөх үйлчилгээ үзүүлэх зорилготой Монголын анхны венчур /эрсдэлтэй/ хөрөнгө оруулалтын үйлчилгээ үзүүлдэг компани юм.

Хөрөнгө оруулалтын үйлчилгээний зорилго нь богино хугацаанд орлого олох бус харин тухайн үйлчлүүлэгчийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх замаар тэдгээрийн зах зээлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх явдал юм.

Бизнесийн зөвлөх үйлчилгээгээр үйлчлүүлэгч компанийн сайн засаглалд тулгуурлаж, түүний бизнесийн үйл ажиллагааны үр өгөөжийг тогтмол нэмэгдүүлэх замаар хэрэглэгчдэд үнэ цэнэтэй компани болоход нь туслахыг зорьдог.

Компани нь санхүүгийн мэргэжлийн хүний нөөцтэйгээс гадна гадаадын болон олон улсын санхүүгийн байгууллагуудтай нягт хамтран ажилладаг нь Монголд шинэлэг үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлэх боломжийг бүрдүүлэх, хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээг оновчтой хүргэхэд чухал нөлөө үзүүлдэг.

 -  Бизнесийн зөвлөх үйлчилгээ

1. Үйлчлүүлэгчийн санаачилсан төсөлтэй холбоотой зах зээлийн үнэлгээ хийх, бизнесийн орчинг тодорхойлох, бизнесийн загварыг тодорхойлох, төслийн холбогдох судалгааны ажлыг гүйцэтгэх, хөрөнгө оруулагч нарын шаардлагад нийцсэн бизнесийн төлөвлөгөө боловсруулах зэрэг үйлчилгээнүүдийг санал болгодог.

2. Үйлчлүүлэгчийн санаачилсан төслийн бичиг баримтын бүрдлийг хангах, боломжит хөрөнгө оруулагч нарт уг төслийг танилцуулж, хөрөнгө оруулагч хайх, тэдгээртэй байгуулах хэлцэлд зөвөлгөө өгөх зэрэг үйлчилгээ үзүүлдэг.

3. Хөрөнгө оруулагчдын сонирхсон салбарын судалгаа хийх, зах зээлийн хандлагыг тодорхойлох, хөрөнгө оруулах гэж буй төсөл, аж ахуйн нэгжийн үнэлгээ хийхэд зөвлөх үйлчилгээ үзүүлдэг.

 -  Зээлийн үйлчилгээ. Жижиг дунд үйлдвэрлэлийн төслүүдэд шаардлагатай бизнесийн зээл болон иргэдийн хэрэглээний зээлийн үйлчилгээг тус тус үзүүлдэг.

Холбоо барих

Утас: 70110786

Факс: 70110785

«Буцах