Үнэт цаасны брокер, андеррайтерийн үйлчилгээ

“Эм Ай Би Жи” ҮЦК нь 2008 онд "Эф Эс Си Өү" ХХК-ийн 100%-ийн хөрөнгө оруулалтаар байгуулагдан тус оны 7 дугаар сард Санхүүгийн Зохицуулах Хорооноос үнэт цаасны зах зээлд брокер, дилер, андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх 3/44 тоот тусгай зөвшөөрөл авсан.          

Компани нь хөрөнгийн зах зээлийн хөгжлийн загвар, чиг хандлагыг тодорхойлохуйц ажил үйлчилгээг нэвтрүүлж Монголын хөрөнгийн зах зээлийн тэргүүлэгчдийн нэг болох эрхэм зорилго тавин ажиллаж байна.

Компани нь 2008 оны 10 дугаар сараас Монголын Хөрөнгийн Биржийн үнэт цаасны арилжаанд тогтмол идэвхитэй оролцож, брокерийн үйлчилгээгээр харилцагчдыг үнэт цаасны арилжаанд зуучлах, дотоод гадаадын хувьцаат компаниудын үнэт цаасны судалгаа шинжилгээг хийж мэдээллээр хангах ажлуудыг тогтмол хийж байна.

2012 оны 5 дугаар сараас Нью-Иорк, Торонто, Лондон, Сингапур, Хонконг, Австрали зэрэг үнэт цаасны гадаад зах зээлийн голлох бүх биржүүдийн арилжаанд зуучлах үйлчилгээг нэвтрүүлсэн.    

Андеррайтерийн үйлчилгээнийхээ хүрээнд үйлчлүүлэгчдэд үнэт цаасыг нээлттэй болон хаалттай хүрээнд санал болгох, компанийг нэгтгэх, нийлүүлэх, өөрчлөн байгуулах, худалдах, худалдан авахад санхүүгийн зөвлөхийн үйлчилгээг үзүүлдэг. Үүнээс гадна үнэт цаас гаргагч компанийн үйл ажиллагааг нийтэд нээлттэй, ил тод байлгаж хариуцлагыг нь дээшлүүлэх, засаглалыг сайжруулах замаар хөрөнгө оруулагчдын итгэх итгэлийг бэхжүүлэхэд онцгой анхаардаг юм.

   Холбоо барих

Утас: 11-362620

Вебсайт: www.mibg.mn

«Буцах