“Эм Ай Эйч” группын хөрөнгө оруулалттай “Метал импекс”ХХК нь 1996 онд анх байгуулагдсан цагаас хойш уул уурхайн төсөл боловсруулах, хэрэгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж, хэд хэдэн уул уурхайн төслийг амжилттай хэрэгжүүлж, Монгол Улсын эдийн засгийн хөгжилд өөрийн тодорхой хувь нэмрийг оруулан ажиллаж байна.

Компанийн хэрэгжүүлсэн томоохон төслийн нэг болох Сүхбаатар аймаг дахь Төмөртийн овооны цайрын ордыг түшиглүүлэн БНХАУ-ын Өнгөт төмөрлөг, гадаад дахь барилга, зураг төслийн компани /NFC/-тай хамтарч Төмөртийн овооны цайрын уулын баяжуулах үйлдвэрийг барьж, ашиглалтад оруулсан нь уул уурхайн салбарт Монгол-Оросын хамтарсан “Эрдэнэт” үйлдвэрийн дараа орох, улсын аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 2.73 орчим хувийг дангаараа үйлдвэрлэдэг томоохон үйлдвэр болсон юм. Сүүлийн 5 жил тогтвортой, хамгийн их татвар төлөгч таван компанийн нэг байж 350 гаруй хүнийг ажлын байраар хангаж байна.

   Холбоо барих

Утас: 11-331154  Факс: 11-325049

Вебсайт:

www.metalimpex.mn

«Буцах