“Залуу судлаач ирээдүйн манлайлагч” сан нь 2013 оноос эхлэн Монгол улсын нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлаар интернетийн орчинд www.mongolforum.mn сайтаар онлайн хэлэлцүүлгийг зохион байгуулж эхэлсэн.

2014 оноос www.mongolforum.mn сайтаа өргөжүүлж нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлаар нийгмийн нээлттэй хэлэлцүүлэг хийхээс гадна төрийн байгууллага, хувийн хэвшил, олон нийтийн байгууллага, иргэн хэн ч байсан өөрийн санаачилсан хууль тогтоомж болон төсөл хөтөлбөрийн төслийг иргэдээр нээлттэй хэлэлцүүлэх, санал асуулга явуулах, хүссэн зочноо урьж хэлэлцүүлэг хийх зэрэг өргөн боломж бүхий Монголын хамгийн том хэлэлцүүлгийн цахим хуудсыг нээж байна.

Манай сангийн үйл ажиллагааг “Нью медиа”Групп,  “Mongolian economy”сэтгүүл, “Эм Ай Эйч”Групп байнга дэмжиж ажилладаг юм.

Бид онлайн хэлэлцүүлгийг зохион байгуулахдаа дараах аргачлалыг баримталсан юм. Үүнд:

 - Залуу үед зориулж сошиал сувгаар буюу твитер болон фэйсбүүкийн орчинд

 - Ахмад болон дунд үеийнхэнд зориулж уламжлалт мэдээллийн хэрэгсэл болох ТВ-ийн суваг, өдөр тутмын сонингоор дамжуулан хуулийн ишлэл, нийтлэл, шог зураг, онч үг, ТВ-ийн нэвтрүүлэг зэрэг хэлбэрээр түгээх

 - Жирийн монгол иргэн хялбар ойлгох хэмжээний үг хэллэг, зураглалыг ашиглах

 - Монгол хүнд хамгийн ойр харьцуулалтыг хэрэглэх

 - Бичвэр болон зурган мэдээллийг хослуулах

 - Иргэдэд чиглүүлэг болгон түгээх мэдээллүүд нь тухайн хэлэлцүүлгийн сэдвийн хүрээний хуулийн болон онолын мэдлэгийг олгоход чиглэх

 - Хэлэлцүүлэгт идэвхтэй оролцогчдыг танин мэдэхүйн номын сангаар урамшуулах

«Буцах