"Эм Ай Эйч" группын "Хүүхдийн шинэ жил - 2013" арга хэмжээний хүрээнд "Гэрэл" асрамжийн газрын хүүхдүүдэд бэлэг гардуулах ажиллагааг амжилттай зохион байгуулж дууслаа. Группын ажилтнуудын төлөөлөл болж "Эм Ай Эйч" ХХК, "Эн Ви Си" ХХК-ийн 7 ажилтан  2013 оны 12 сарын 31-ний өдрийн 10:00 цагт "Гэрэл" асрамжийн газарт очиж, бэлгээ гардууллаа.

Группын нийт ажиллагсдаас компьютер, DVD тоглуулагч, 150000 төгрөгийн шинэ ном, дэвтэр, CD-тэй хүүхэлдэйн кинонууд, 270000 төгрөгийн мөнгөн хандив, шинэ памперс мөн хуучин хувцас, тоглоомнууд зэрэг бэлэгт цугларсаныг гардуулж өглөө.

  Өөрсдийн хүүхдүүдийг баярлуулахаас гадна өрөөлийн хүүхдүүдийг баярлуулж буян үйлдсэн энэхүү сайхан үйл ажиллагаандаа идэвхитэй оролцож, хандив өгсөн Группийн нийт ажиллагсаддаа талархал илэрхийлье.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

«Буцах