Өнгөрсөн 7 хоногт Монгол Улсад арилжааны даатгал үүсч хөгжсөний 80 жилийн ой, Санхүүгийн зохицуулах хороо байгуулагдсаны 20 жилийн ой болж өнгөрлөө. Энэхүү баярыг тохиолдуулан Санхүүгийн зохицуулах хороо, Монгол Улсын Сангийн яам, Монголын даатгагчдын холбооноос даатгалын салбарт үр бүтээлтэй ажиллаж байгаа ажилтнуудыг шагнасан байна. Эдгэр шагналтуудын дунд  "Нэйшнл лайф даатгал" ХХК-ийн дараахь ажилтнууд дор дурдсан шагналаар шагнуулжээ.

-  Даатгалын ахлах менежер Х. Гэрэлт-Од - Санхүү, банкны тэргүүний ажилтан тэмдэг

-  Даатгалын ахлах менежер Г. Мөнхтөр - Сангийн яамны жуух бичиг

-  Андеррайтер Д. Гэрэлтуяа - Монголын даатгагчдын холбооны "Нөхөн төлбөрийн шилдэг менежер" шагнал

-  Жолооч Ж.Батжаргал - СЗХ-ны Хүндэт жуух бичиг

Мөн урт хугацааны даатгалын бизнесийг эхлүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж ТУЗ-ийн дарга Д.Жаргалсайхан, Гүйцэтгэх захирал Г.Монголхүү нарт "Монгол Улсад Даатгалын салбар үүсч хөгжсөний 80 жилийн ойн Хүндэт тэмдэг"-ийг дурсгав.

  Өнгөрсөн Баасан гариг буюу 2014 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр  группын Дэд ерөнхийлөгч Д.Батсайхан,  "Нэйшнл лайф даатгал" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн О.Бадрал болон толгой компанийн газрын дарга нар дээр дурдсан зарим шагналуудыг компанийн байранд албан ёсоор гардуулж баяр хүргэлээ.  

 Энэ ажиллагааны үеэр даатгалын компанийн анх байгуулагдах үеийн талаар дурсав. Анхны үүсгэн байгуулагдсан цагаас хойш  буюу анх гарсан 2007 оны 7 дугаар сарын 1-ны 1/01 тоот тушаалаар  томилогдсон Б.Энхтунгалаг, Г.Монголхүү /бага зэрэг завсарласан/, Г.Алимаа, Б.Балжинноров нар ажиллаж байгааг дурдахад таатай байна.  Анх даатгалын бизнес эрхлэх санааг манай хувь нийлүлэгч Жаргалсайхан, Батсайхан, Хосбаяр, Төрбат нар ярьж байсан тухай, Жагаа захирал, Бадрал захиралтай хамтарч Санхүүгийн корпораци байгуулах асуудлыг бэлтгэж Хувьцаа эзэмшигчдийн хуралд оруулж байсан тухай, тэр үед   Ц.Цэнд,  Н.Нацагдулам гээд даатгалын салбарт танигдсан хүмүүс зөвлөхөөр; Н.Батбаяр гэдэг Германд даатгалын компанид ажиллаж байсан залуу анхны Гүйцэтгэх захирлаар томилогдсон тухай,  С.Энхбаяр, П.Мөнхжаргал нар дөнгөж сургууль төгсөөд анхны даатгалын мэргэжилтнээр ажиллаж байсныг дурсаж халуун яриа өрнүүлэв.

 Шагнуулсан хүмүүстээ болон "Нэйшнл лайф даатгал" ХХК-ийн бүх ажилтнуудад группын нийт ажилтнуудын өмнөөс Салбарын 80 жилийн ойн баярын мэнд хүргэж, ажлын амжилт хүсье.

«Буцах