"Эф Эс Си Өү"ХХК нь санхүүгийн шинэлэг цогц үйлчилгээг Монгол улсынхаа зах зээлд нэвтрүүлэх зорилготойгоор 2007 онд байгуулагдсан “Эм Ай Эйч”ХХК-ийн охин компани юм.

       Санхүүгийн үйлчилгээний корпораци нь зах зээлд анх удаа, шинэлэг хэд хэдэн бүтээгдэхүүн үйлчилгээг гаргасан нь:

-  Урт хугацааны даатгалын бүтээгдэхүүнийг хэрэглэгчдийн хэрэгцээнд нийцсэн төрлүүдээр /"Нэйшнл Лайф Даатгал" ХХК/

-  Венчур хөрөнгө оруулалтын үйлчилгээг бизнес эрхлэх хүсэл эрмэлзэлтэй аж ахуйн нэгж, шинийг санаачлагч хүн бүрт /"Эн Ви Си" ХХК/

-  Зах зээл дээрээс хөрөнгө босгох, зөвлөгөө өгөх, брокер диллер, андеррайтерын үйлчилгээг бизнесээ хөгжүүлэх зорилготой аж ахуйн нэгжүүдэд, бусад санхүүгийн зах зээлд оролцогч хэн бүхэнд зориулан гаргаж /"Эм Ай Би Жи" ХХК/, хэрэглэгчиддээ хүргэж байна.

"Эф Эс Си Өү" ХХК нь менежментийн гэрээний үндсэн дээр охин компаниудынхаа үйл ажиллагааг удирдлагаар хангах, хоорондын уялдаа холбоог зохицуулах, түүнчлэн компанийн сайн засаглалыг хэвшүүлэхэд чиглэгдсэн нийтлэг, дүрэм журам гаргах, охин компаниудын ажиллах нөхцөл, бололцоогоор хангахад чиглэгдсэн туслалцаа үзүүлэх үндсэн үйл ажиллагаа явуулдаг.

   Холбоо барих

Утас/Факс: 70149761

«Буцах