Монгол-Хятадын хамтарсан хөрөнгө оруулалттай “Үйлдвэрийн Барилга Байгууламж Корпораци” ХХК нь 2010 онд Монгол талын хөрөнгө оруулагч “Эм Ай Эйч” ХХК болон БНХАУ-ын “NFC” (Өнгөт төмөрлөгийн гадаад дахь барилга, зураг төслийн компани)-ийн хөрөнгө оруулалттайгаар анх үүсгэн байгуулагдсан.

“ҮББК”ХХК нь уул уурхайн чиглэлд хөрөнгө оруулах, энэ чиглэлийн гадаад дотоодын компаниудад мэргэжлийн зөвлөгөө өгөх, гадаад дотоод худалдаа хийх, уул уурхайн барилга байгууламжийг мэргэжлийн өндөр түвшинд барьж гүйцэтгэх гэх мэт цогц үйлчилгээ үзүүлдэг бөгөөд үүгээрээ бусад компаниудаас давуу талтай.

Тус компанийн гүйцэтгэж байгаа ажлуудаас дурьдвал Дундговь аймгийн Хараат уулын төмөр ба цайрын хүдэр баяжуулах үйлдвэр болон Төв аймгийн Сэргэлэн суманд жилд 1 сая тоннын сайн чанарын цемент үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрүүдийг тус тус барьж байна.

ҮББК ХХК-ийн үүсгэн байгуулагчдын нэг болох БНХАУ-ын NFC компани нь 1983 онд байгуулагдсанаасаа эхлэн дэлхийд танигдсан өөрийн зураг төслийн институтээр баталгаажуулсан ТЭЗҮ-г боловсруулахаас эхлэн үйлдвэрийн барилга байгууламжийг барих, технологийг сонгох, тоног төхөөрөмжийг нь угсрах болон тохируулах үйлчилгээг хийн захиалагчидад нь үйлдвэр ажиллуулах түлхүүр гардуулах цогц үйлчилгээг үзүүлдэг том нэтгэл юм. Тус компани нь АНУ-ын “Engineering News Record” сэтгүүлээс жил болгон гаргадаг судалгаагаар дэлхийн олон улсад барилга барьсан шилдэг 225 болон олон улсын барилгын зураг төсөл хийсэн шилдэг 200 компаниудын нэг болон тус тус жагсаж байгаа билээ

   Холбоо барих

Утас: 70145484

«Буцах