“Нэйшнл лайф даатгал” ХХК, Төрийн банкны удирдлагууд хамтын ажиллагааны нэгэн гэрээг үзэглэлээ. Тодруулбал, Төрийн банк, “Нэйшнл Лайф Даатгал” ХХК-ийн “Тэнүүн Амьдрал” тэтгэврийн даатгалыг хэрэглэгчдэдээ албан ёсоор хамтран хүргэхээр болж байгаа юм. Энэхүү хамтын ажиллагааны гэрээнд Төрийн банкны тэргүүн орлогч захирал Б.Ганболд, “Нэйшнл Лайф Даатгал” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Монголхүү нар гарын үсэг зурлаа.

Монголд хамгийн олон салбар, нэгжтэй Төрийн банкны хувьд даатгалын зуучлалын үйл ажиллагааг хэрэгжүүлж эхлээд жил гаруйн нүүр үзжээ. Харин “Тэнүүн Амьдрал” тэтгэврийн даатгалыг зуучлан борлуулахаар болсныг Монгол Улсад анх удаа, бас шинэ хэмээн тодорхойлж болно. Учир нь манай улсад амьдралын буюу урт хугацааны даатгалын чиглэлээр үйл ажиллагаа явуулагч цорын ганц компани нь “Нэйшнл Лайф Даатгал” бөгөөд тэтгэврийн даатгалын бүтээгдэхүүнээ арилжааны банкаар дамжуулан хэрэглэгч, үйлчлүүлэгчдэдээ ойртуулж буй нь энэ. Үүгээр тус компани цалин, орлогоосоо сар бүр заавал хуримтлуулан байж бий болгодог нийгмийн даатгалаас өөр нэгэн хувилбарыг монголчууддаа санал болгож байгаа юм.

«Буцах