Монгол улсын уул уурхайн салбар хөгжлийн шинэ эрин үетэйгээ золгосон 1997 онд “Эм Ай Эйч” группын гал голомт болсон “Майн-Инфо”ХХК-ийг анх үүсгэн байгуулсан юм. Байгуулагдсан цагаасаа геологи хайгуул, уул уурхайн салбарт мэргэжлийн үйлчилгээ үзүүлж, зөвлөгөө өгсөөр арвин туршлага хуримтлуулсан үндэсний тэргүүлэгч компани юм.

“Майн-Инфо”ХХК-ийн дадлага, туршлагатай баг нь тойм эрлийн ажлаас эхлээд төрөл бүрийн масштабтай геологийн зураглалын ажил, бүх төрлийн дээжлэлт хийх, нарийвчилсан хайгуулын ажил төлөвлөж хэрэгжүүлэх зэрэг геологи хайгуулын бүх үе шатны ажлыг гүйцэтгэх, нөөц тогтоох, ТЭЗҮ боловсруулах, тайлан боловсруулах зэрэг ажлуудыг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэж ирсэн.

Багийн бүрэлдхүүнд нүүрс, зэс, алт, уран, газрын ховор элемент болон барилгын материалын чиглэлээр 20-30 жилийн ажлын туршлагатай геологичидоос гадна, MICROMINE, MINEX, ARCVIEW зэрэг геологи уул уурхайн боловсруулалтын программуудыг чадварлаг ашигладаг эрчтэй залуучууд ажилладаг.

Компанийн геологичид хайгуулын болон ашиглалтын шатны төслүүдэд үнэлэлт дүгнэлт өгөх, нөөц тооцох, АМГ-ын стандартын дагуу хайгуулын тусгай заөвшөөрлийг ашиглалтын тусгай зөвшөөрөлд шилжүүлэхэд шаардлагатай тайлан боловсруулах арвин туршлагатайгаас гадна Канад, Австрали, Америк, Орос, Солонгос, Хятад зэрэг орнуудын компаниудтай хамтран ажиллаж ирсэн нь геологичдын хувьд тэдгээр орнуудын мэргэжил нэгтнүүдтэйгээ мэдлэг, туршлага солилцох сайхан боломж олгосоор байна.  

       Геологи уул уурхайн чиглэлээр

-  Геологийн анхан шатны баримт боловсруулах, суурин судалгааны ажил хийх

-  Талбайн геологи хайгуулын ажил төлөвлөх

-  Геологи хайгуулын ажлын тайлан боловсруулах

-  Хайгуулын тусгай зөвшөөрөлт талбайн танилцуулга бичих

-  Богино хугацааны тойм эрлийн ажил хийх

-  Төрөл бүрийн масштабтай геологийн зураглалын ажил гүйцэтгэх

-  Цэгэн, геохими, сувган, шурф, керн болон бусад дээжлэлт хийх, үр дүнг боловсруулах

-  Хээрийн нөхцөлд Niton багажаар 24 элементийн хэмжилт хийх

-  Micromine, Minex программ ашиглан хүдрийн биетийн загварыг боловсруулах

-  Нөөцийн тооцоо бүхий үр дүнгийн тайлан боловсруулах, АМГ-ын ЭБМЗ-өөр хэлэлцүүлэх

-  Олон улсын NI 43-101, JORC зэрэг стандартын дагуу тайлан боловсруулах

-  ТЭЗҮ боловсруулах

-  Уурхай төлөвлөх, технологийн сонголт хийх

-  Геологи хайгуулын төсөлд магадлан шинжилгээ /экспертиз хийх-due diligence/ хийх

-  Технологийн дээжлэлт хийх ажлыг зохион байгуулах

-  Нөөцийн тайланд магадлан шинжилгээ хийх

       Кемпийн үйлчилгээ

-  Богино хугацааны тойм эрлийн ажилд ‘Fly” кемп зохион байгуулах

-  Богино ба урт хугацааны суурин кемпийн үйлчилгээ үзүүлэх

-  Автомашин түрээслэх

       Бусад үйлчилгээ

-  Монгол улсад бизнес эрхэлдэг, ажиллаж амьдарч буй гадаадын иргэдэд зориулсан “Монголия ориентэйшн” танин мэдэхүйн сургалт

-  Орос англи хэл дээр мэргэжлийн аман болон бичгийн орчуулга хийх.

-  Орон нутаг, аж ахуй нэгжүүдийн хооронд итгэлцлийг бий болгох замаар урт хугацаанд тогтвортой, харилцан ашигтай үйл ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн “Дэм дэмэндээ” багц үйлчилгээ

-  Жил бүр зохиогддог “Дисковер Монголиа” олон улсын чуулга уулзалтын үеэр  геологи уул уурхайн сонирхолтой төслүүдийг сурталчлах

       Холбоо барих

Утас/Факс: 70128461

Вебсайт: www.mine-info.com

«Буцах