“Эм Солид”ХХК нь 2008 онд “Эм Ай Эйч” ХХК-ийн охин компаниар байгуулагдсан. Багуулагдсанаасаа хойш байгалийн гаралтай түүхий эдийг ашиглан магнезитан барилгын материалын үйлдвэрлэлийн дэвшилтэт технологийг эх орондоо нутагшуулахаар ажилласаны үр дүнд Монгол улсын стандарт, шаардлагад нийцсэн өндөр чанартай барилгын материалыг эх орондоо үйлдвэрлэж, бүтээгдэхүүнээрээ дулааны алдалгүй ЭХХ-тэй амины сууцны шийдлийг гаргаж чадсан юм.

Компанийн үйлдвэрлэдэг дулаалгатай магнезитан хана, дээврийн хавтангууд нь ширүүн уур амьсгалтай манай орны хувьд маш чухал дулаалгын асуудлыг шийдвэрлэх чанартай бүтээгдэхүүн юм. Үндсэн түүхий эдүүд болох MgO, MgCl2 нь байгальд элбэг бөгөөд мод гэх мэт байгалийн бусад нөөцүүдийг барилгын зориулалтаар ашиглахыг багасгахад тусална. Магнум хавтан нь гал, ус, чийгийн хамгаалалттай бөгөөд хэлбэрээ алддаггүй тул хэрэглэгчдийн хэрэглэж заншсан OSB хавтан, гоёлын хавтан, фанер, гипсэн хавтан зэргээс илүү чанартайгаас гадна магнум хавтан нь мөн амьсгалдаг бөгөөд байгаль орчинд ээлтэй материал юм.

Магнезитан хавтанг амины сууцны, худалдаа үйлчилгээний барилга барихад олон хэлбэрээр ашигладаг ба нийтийн барилгыг барихад илүү тохиромжтой бөгөөд галд тэсвэртэй, бат бэх, мөн хөгцрөх мөөгөнцөртөх аюулгүй зэрэг давуу чанарууд нь үүнийг батлах юм.

       Үндсэн магнезитан бүтээгдэхүүн

-  Магнезитан дан дээвэр

-  Магнезитан 3 үет дулаалгатай дээврийн хавтан

-  Магнезитан 3 үет дулаалгатай ханын хавтан

       Бусад магнезитан бүтээгдэхүүн:

-  Худаг, траншейн, ус зайлуулах хоолойн таг

-  Агааржуулалтын хоолой

-  Өнгөлгөөний хавтан

       Ажил үйлчилгээ

-  ЭХХ-тэй амины сууц, гараж, агуулахын угсралтыг гүйцэтгэх

-  Доктор хаус барилгын дулааны алдагдлыг оношилох, дулаалах цогц шийдлийг санал болгох, гүйцэтгэх

   Холбоо барих

Утас: 99057791

«Буцах