Нийслэлийн Засаг даргын тамгын газраас зохион байгуулж буй "Дулааны хэмнэлттэй тохилог орон сууц"үзэсгэлэнд"Эм-Солид" ХХК нь  66,7м.кв байшингаар оролцож байна. Энэхүү байшин нь хамгийн нимгэхэн ханатай дулаан алдагдал хамгийн багатай байгаагаараа онцлог бөгөөд бусад байшингаас үнэ болон дулаанаараа ялгарч хэрэглэгчдийн таашаалыг ихэд хүртэж байна. 

Байшинд “Долоон болдог” ХХК-ийн гал тогооны тавилга, “Дулаан Элстэй” ХХК-ийн шалны халаалт, Ультрасоникийн ханын чулуун халаалт, иргэн Гомбосүрэнгийн босоо душ, суултуур, “Монгол Буйдан” ХХК-ийн буйдан зэрэг бүтээгдэхүүнээрээ оролцож байна.

«Буцах