PMI Монгол улс дах салбар байгууллага 2014 оны 10 дугаар сарын 3-наас 4-ний өдрүүдэд  “Хөгжиж буй эдийн засаг дах Төслийн удирдлага” сэдвээр олон улсын бага хурал, семинарыг Монгол улсад анх удаа зохион байгуулж, манай группийн ерөнхийлөгч Д. Жаргалсайхан урилгаар илтгэл тавьж оролцлоо.

Олон улсын төслийн удирдлагын хамгийн том холбоо болох PMI нь  хоёр жилийн өмнөөс манай улсад үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Олон улсын хэмжээнд төслийн менежментийн мэдлэг, ур чадварыг түгээн дэлгэрүүлэх зорилготой тус байгууллага нь дэлхийн хэмжээнд 700 мянга гаруй гишүүд, 270 салбартай.

Ерөнхийлөгч Д. Жаргалсайхан “Тусгай зөвшөөрөл, хууль зүйн шаардлагууд төслийн удирдлагад хэрхэн нөлөөлж байгаа” талаар илтгэл тавихдаа өнөөгийн нөхцөл байдал, төслийн удирдлагад тулгарч буй хүндрэл бэрхшээлүүдэд дүгнэлт өгөн группийн хэмжээнд хэрэгжүүлсэн төслүүдийн туршлагуудаа хуваалцаж, төслийн удирдлагад тулгарч буй хүндрэл бэрхшээлүүдийг даван туулах арга замуудыг санал болгосон нь оролцогчдод үнэтэй зөвлөмж боллоо.

Сүүлийн жилүүдэд Ази-Номхон далайн бүс нутаг дахь дэлхийн хөрөнгө оруулалтын урсгал эрчимтэй нэмэгдсээр байгаа. Үүнээс үүдэн хөгжиж буй эдийн засагтай орнууд хөрөнгө оруулалтыг хүртэхэд бэлэн үү? Томоохон хэмжээний төслүүдийг үр ашигтай удирдах чадамж бий юу гэдэг асуулт тулгарч буй. Тэр ч утгаараа энэхүү олон улсын хурал үр дүнтэй болж байна гэж зохион байгуулагчид үзэж байна.

«Буцах